2025 оны 03 сарын 14-17 ны өдрүүдэд явагдсан гүйлтийн цанын насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 10км-ын зайн уралдаанд оролцож Спортын дэд мастерын цагийн болзол биелүүлсэн бөгөөд энэ намрын тэмцээн дээр баталгаажуулан тэмдэг олгосон юм. А.Анхилуун нь дотоодын болон гадаадын олон тэмцээнд жил бүр амжилттай оролцож амжилт үзүүлдэг хичээнгүй сурагч юмаа. Сурлага спортын өндөр амжилт хүсэж цаашид оролцох олон олон тэмцээнд нь амжилт хүсье.