Өнөөдөр бидний хамгийн хөгжилтэй, дурсамжтай өдрийн нэг болж өндөрлөлөө! Багш болсон та бүхэн үнэхээр гайхалтай байсан шүү! Хичээл заахдаа урамтай, ухаантай, бас хөгжилтэй байсан нь бид бүгдэд урам зориг өгсөн өдрийн нэг боллоо.  

Өнөөдрийн үйл ажиллагаа таны өөртөө итгэх итгэлийг нэмээд зогсохгүй, багш нарын хөдөлмөрийг ойлгох нэг алхам болсон гэдэгт итгэлтэй байна. Та нарын инээмсэглэл, хичээл зүтгэл хоёр энэ өдрийг онцгой болголоо!