Мэдээ

Дэлхийн багш нарын 31, Монголын багш нарын 59 дэх өдрийн баярын мэндийг бүх багш, сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн судлаач, салбарын ажилтан, албан хаагч, удирдлагуудад хүргэе! Ирээдүй хойч үеэ эрдэм мэдлэг, хүмүүжил, хайр халамжаар тэтгэн чиглүүлж, үндэсний хөтөлбөрийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх их үйлсэд зүрх сэтгэл, ур чадвар, мэдлэг оюунаа цогцлоон хамтдаа зүтгэж буй та бүхэндээ сургуулийнхаа нийт багш, суралцагчид, эцэг эх, асран хамгаалагчдынхаа нэрийн өмнөөс  талархал илэрхийлье! .
Өнөөдөр бидний хамгийн хөгжилтэй, дурсамжтай өдрийн нэг болж өндөрлөлөө! Багш болсон та бүхэн үнэхээр гайхалтай байсан шүү! Хичээл заахдаа урамтай, ухаантай, бас хөгжилтэй байсан нь бид бүгдэд урам зориг өгсөн өдрийн нэг боллоо.   Өнөөдрийн үйл ажиллагаа таны өөртөө итгэх итгэлийг нэмээд зогсохгүй, багш нарын хөдөлмөрийг ойлгох нэг алхам болсон гэдэгт итгэлтэй байна.
11-р ангийн Уран зохиолын хичээл "Хайку яруу найргийн төрөл зүйлийг танин мэдэж дуурайн зохиох" сэдэвт хичээлийн хүрээнд 11а ангийн сурагчид маань Намар сэдвийн хүрээнд дараах Хайку шүлгийг зохиож өөрийн мэдрэмж сэтгэгдэл, үзэл бодлоо  ийнхүү шүлгээр дамжуулан илэрхийлэн бичжээ.     Багш сурагчдадаа хичээл сурлагын амжилт хүсье.

Дунд, ахлах ангийн сурагчид маань Төрийн ордонтой танилцаж, Монгол Улсын хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа, түүхэн онцлогийг газар дээр нь үзэж судаллаа. Энэхүү сургалт-танилцах аялал нь сурагчдын эх оронч үзэл, иргэний боловсролыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа.
2025-2026 оны хичээлийн жилд манай сургуулийн 1-р ангийн сурагчид маань маш богино хугацаанд үсгээ үзэж тоо бодож сурсан баяраа амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ. Бяцхан сурагчид маань бичиг үсгийн ертөнцөд анхны том алхамаа хийж сурсан мэдсэн бүхнээ багш нар, эцэг эхчүүд бид бүхэнд тайлагнан харууллаа.
Сурагчдын авьяас чадварыг нээн хөгжүүлэх, анги хамт олныг эв нэгдэлтэй болгох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилготой уг тэмцээнд авьяас чадвар авхаалж самбаагаа дайчлан оролцсон  нийт сурагчдадаа болон тэргүүлсэн анги хамт олонд халуун баяр хүргэж урлаг сурлагын өндөр амжилт хүсье. .

Уг спортын наадам нь суралцагчдын бие бялдрыг хөгжүүлэх, багийн үйл ажиллагааг дэмжих, найз нөхдийн хамтын уур амьсгалыг бүрдүүлэх зорилготойгоор Заан тэрэлж Mass tour хамтран зохион байгууллаа.   Энэ удаагийн спортын наадамд суралцагчид гүйлт харайлт, хөгжөөнт тэмцээн, буухиа, кросс гүйлт зэрэг төрлүүдээр авьяас чадвараа сорин өрсөлдөхөөс гадна анги хамт олноороо урам зоригтойгоор амжилттай оролцлоо.
2024-2025 оны хичээлийн жилд анги хамт олноо манлайлан суралцаж олон улсын болон нэрэмжит сургуулийн олимпиадуудад амжилттай оролцсон сурагчид мөн спортын олон амжилт гаргасан дараах сурагчдад 2025-2026 оны хичээлийн жилд 10-100 хувийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлж байна.   Сурагчдадаа хичээл сурлага, спортын өндөр амжилт хүсье.

Сайн багшийн гар дээр эх орны маргаашийн наран манддаг. Үлгэр жишээч олон багш нарын минь төлөөлөл болсон Д.
2024-2025 оны хичээлийн жилийн САШ тэмцээн 2 өдрийн турш VI-VII анги VIII-XI анги гэсэн ангилалаар амжилттай зохион байгуулагдлаа.             .

I дүгээр ангийн 4 бүлгийн нийт сурагчдад Апекс шүдний эмнэлэгийн чадварлаг эмч нар хүрэлцэн ирж үзлэг хийж амны хөндийн эрүүл мэнд, шүдээ сайтар угаах талаар зөвлөгөө зөвлөмжийг өглөө. .
Сурагчдын авьяас чадварыг нээн хөгжүүлэх, анги хамт олныг эв нэгдэлтэй болгох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилготой уг тэмцээнд авьяас чадвар авхаалж самбаагаа дайчлан оролцсон болон байр эзэлсэн  нийт сурагчдадаа халуун баяр хүргэж урлаг сурлагын өндөр амжилт хүсье. .
Намрын спартикад-2024 сурагчдын бие бялдар хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохиогддог спортын олон төрөлт уралдаан тэмцээнүүдийг I-XI ангийн сурагчдын дунд гурван үе шатаар хувааж амжилттай зохион байгууллаа.         .





Бидний амжилт

Боловсролын Яам
Боловсролын ерөнхий газар
Боловсролын үнэлгээний төв