ТАНИЛЦУУЛГАБидний зорилго, алсын хараа, үнэт зүйлс

Зорилго

Хүүхэд бүрийн нийгэм, сэтгэл зүй, эрүүл мэнд, танин мэдэхүйн хөгжилд дэмжлэг үзүүлж тэдний ялгаатай байдал, сурах хэв маягийг харгалзан амжилттай суралцах тэгш боломж бүрдүүлнэ.

Хувь хүний онцлогт нийцүүлэн сургалтыг үр дүнтэй зохион байгуулж, хамтран суралцах арга барилыг нэвтрүүлнэ.

Алсын хараа

M

Монгол хүний чадамжийг дэлхийд таниулах иргэний төгс хөгжлийг бид эхлүүлнэ.

Үнэт зүйл

V

Хүслээр жигүүрлэсэн хүүхэд багачууд

Чадварлаг мэргэшсэн багш хамт олон

Уриа

H

Амжилтын суурийг анхнаас нь

Зорилт

  • ЗОРИЛТ 1: Суралцахуйн хоцрогдлыг арилгах төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх

  • ЗОРИЛТ 2: Хүүхэд бүрийн авьяасыг нээн, хөгжүүлэх

  • ЗОРИЛТ 3: Сурагчдын өөрийгөө илэрхийлэх болон бие даан суралцах чадварыг хөгжүүлэх

  • ЗОРИЛТ 4: Сурагчдын харилцаа, хандлагыг сайжруулах, үе тэнгийн дээрэлхэлтийг багасгах

  • ЗОРИЛТ 5: Мэргэжлийн хөгжлийн бүлгээр хамтран хөгжих, ажиллах боломжийг бүрдүүлэх

  • ЗОРИЛТ 6: Эцэг эх, асран хамгаалагчдын анхаарал халамж, оролцоог сайжруулах

  • ЗОРИЛТ 7: Суралцагчдад 21-р зууны иргэний эзэмшвэл зохих нийтлэг чадвар болон тулгарч буй сорилт, эргэлзээ төрүүлсэн асуудлыг шийдвэрлэх чадвар эзэмшүүлэхэд сургалтын арга зүй, технологи, үнэлгээгээр дэмжих

  • ЗОРИЛТ 8: Багш, ажилтан бүр ёс зүйн хэм хэмжээ шаардлагыг эрхэмлэн баг хамт олноороо харилцааны эерэг хандлага, соёл төлөвшүүлэх санал санаачилгыг дэмжих

  • ЗОРИЛТ 9: Сурагчдыг шим тэжээллэг хоол хүнс хэрэглэх, зохистой дадал хэвшилд сургах, сургалтын байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанарыг сайжруулах.

Бидний амжилт

Боловсролын Яам
Боловсролын ерөнхий газар
Боловсролын үнэлгээний төв